acheter cialis
Нэвтрэх

Нэвтрэх

Подробнее на сайте: http://sdelaisebe.ruGo to top of pagehttp://stroi-rukami.ruhttp://build-dwelling.ruhttp://samodelnii.ruhttp://samodelkinov.ru http://grand-construction.ru http://samodelkami.ruhttp://lavandamd.ru http://investment-money.ru http://grand-builder.ru
http://pro-nedvijimosti.ruhttp://hold-house.ru http://poleznii.ruhttp://samodelnaya.ruhttp://mending-house.ru

Усны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан “Сав газрын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, орон нутгийн болон салбар дундын зохицуулалтыг хангах, хэрэгжилтэнд хяналт тавих” ажлын хүрээнд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамтай хамтран тус салбарын ус ашиглалтын өнөөгийн болоод цаашдын төлөвийн талаарх мэдээ, мэдээллийг солилцох, хамтран ажиллах “Туул голын сав газрын үйлдвэр, хөдөө аж ахуйн ус ашиглалт, цаашдын төлөв” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа.

 

Тус уулзалт, хэлэлцүүлэгт Усны үндэсний хорооны дарга Ц.Бадрах, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын орлогч дарга Д.Батмөнх, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны ахлах мэргэжилтэн Ш.Баранчулуун, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Х.Кенжегуль, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны мэргэжилтэн Д.Мөнхгэрэл  ШУТИС-ийн Гидравлик усны барилга байгууламжийн профессорын багийн багш Н.Насанбаяр болон Туул голын сав газрын захиргааны албан хаагчид оролцож харилцан мэдээлэл солилцож, цаашид “үйлдвэр, хөдөө аж ахуйн ус ашиглалт”-ын чиглэлээр төлөвлөгөө боловсруулан хамтран ажиллахаар боллоо.

Веб холбоос