cialis pas cher
Нэвтрэх

Нэвтрэх

Подробнее на сайте: https://medicinego.ruhttps://bravemedicine.ru
https://washealth.ruhttps://dearmedicine.ruhttps://safemedicine.ru https://whitemedicine.ru https://chinese-medicine.ru https://natural-cure.ru https://indianmedicine.ru https://focmedicine.ru https://rankmedicine.ru https://keepmedicine.ruhttps://yetimedicine.ruGo to top of pagehttps://enjoymedicine.ruGo to top of pagehttps://medicineway.ru

Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Усны үндэсний хороо, Туул голын сав газрын захиргаа хамтран “ОЛОН УЛСЫН УСНЫ ТҮНШЛЭЛИЙН ЖИЛ-2013, ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР”–ийг тохиолдуулан “ХАТАН ТУУЛ БА НИЙСЛЭЛИЙН ХУВЬ ЗАЯА” нээлттэй хэлэлцүүлгийг БОНХЯ-ны “Хаан” танхимд зохион байгууллаа.

Нээлттэй хэлэлцүүлэгт БОНХ-ийн Сайд С.Оюун, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд болон холбогдох газар, хэлтсийн дарга нар, Усны үндэсний хорооны ажлын албаны дарга Ц.Бадрах, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны референт Т.Булган нарын албаны хүмүүсээс гадна БОНХЯ, Туул голын сав газрын захиргаа, Нийслэлийн захирагчийн ажлын алба, Нийслэлийн болон БЗД-ийн ИТХ, Ус сувгийн удирдах газар, Их дээд сургуулиуд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллага, ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл болох нийт 80 гаруй хүн оролцлоо.
 
 
Нээлттэй хэлэлцүүлэгт:
    • Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө ба усны асуудал
  • Гэр хорооллын дахин төлөвлөлт ба ус хангамж;
  • Үйлдвэрийн ус ашиглалтын хэмнэлттэй технологи, бохир усыг дахин ашиглах боломж;
  • Арьс ширний үйлдвэрийн бохир ус цэвэршүүлэх дэвшилтэт технологи;
Ус ашиглалтын байдалд Туул голын сав газрын захиргаанаас хийсэн хяналт шалгалтын үр дүн зэрэг өнөөгийн тулгамдсан асуудлаар илтгэл тавьж, нээлттэй хэлэлцүүлсэн нь цаг үеэ олсон шинэлэг бөгөөд Туул голын хувь заяа Нийслэлчүүд биднээс л хамааралтай учраас усыг ариг гамтай хэрэглэх, хаягдал бохир усыг үйлдвэрлэлд эргүүлэн ашиглах нь ус ашиглагч бүрийн хувьд нийтлэг эрхэм зорилго гэдгийг хөндсөнөөрөө чухал ач холбогдолтой боллоо.
Хэлэлцүүлэгт оролцогчдоос усны салбарын мэргэжлийн байгууллагууд, нийт ус ашиглагч ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад хандаж дараах уриалгыг гаргаж байна.
 
  • “Хатан Туулаа хамгаалах аян”-д нэгдэцгээе !
  • Жил бүрийн дэлхийн усны өдрөөр “Усны шилдэг менежменттэй байгууллага” шалгаруулах арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулцгаая !
  • “Ус” үндэсний хөтөлбөр, “Туул голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө”, “Хатан Туул” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бүтээлчээр хамтран ажиллацгаая!
  • Хүн бүр усаа хэмнэж хэвшицгээе!
  • “Ус ашиглагчдын нэгдсэн холбоо”-нд нэгдэцгээе!-Ус ашиглагч аж ахуйн нэгж, байгууллагуудын санаачлага

Веб холбоос