cialis pas cher
Нэвтрэх

Нэвтрэх

Подробнее на сайте: https://remontvsvoidom.ruhttps://stroikaudoma.ruhttps://houserento.ru https://dothouse.ruhttps://samodelkick.ruGo to top of pagehttps://svoidomsnulya.ru https://powerautoplus.ruhttps://medicinecu.ru
https://samodelkan.ruhttps://avtoenter.ruhttps://houseunite.ruhttps://domusremont.ruhttps://moidomremont.ru
https://fastumauto.ruhttps://domstroiplus.ru

Улаанбаатар хотын ус хангамжийн эх үүсвэрийн нөөц, хэрэглээ, ашиглалт, хэтийн төлөв, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, Туул голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийг хэрэгжүүлэхэд холбогдох талуудын оролцоог нэмэгдүүлж, Сав газрын зөвлөл байгуулах үндсэн зорилгоор “Туул Форум”-ыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Туул голын сав газрын захиргаа, 2030 Усны нөөцийн бүлэг төрийн бус байгууллага хамтран зохион байгууллаа. Тус форумыг зохион байгуулахад шаардагдах зардлыг Дэлхийн банк, 2030 Усны нөөцийн бүлэг санхүүжүүлсэн болно.

 

 

Форумд Ерөнхийлөгчийн тамгын газар, УИХ-ын гишүүд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Усны үндэсний хороо, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захирагчийн алба, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Туул голын сав газрын захиргаа, 2030 Усны нөөцийн бүлэг, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Ус сувгийн удирдах газар, усны салбарын эрдэмтэн судлаачид, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг /КОЙКА/, Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлаг /ЖАЙКА/, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, төсөл, хөтөлбөрүүдийн төлөөлөгчид, ус ашиглагч томоохон аж ахуйн нэгж байгууллагууд, Байгаль орчны иргэний зөвлөл, Төрийн бус байгууллагууд болон Туул голын сав газарт хамаарах аймаг, сум орон нутгийн төлөөлөгчид нийлсэн нийт 250 гаруй хүн оролцов.

Форумын эхний хэсэгт Монгол орны усны салбарын эрдэмтэн судлаачид, төрийн байгууллагын төлөөллүүд тулгамдаж буй тодорхой асуудлуудаар илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Үүнд: “Усны нөөцийн  менежментийн бодлого зохицуулалтын үндсэн чиглэл” сэдвээр Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гантулга, “Усны нөөцийн  менежтентэд оролцогч талуудын платформыг бий болгох нь” сэдвээр 2030 Усны нөөцийн бүлгийн төлөөлөгч, доктор Д.Доржсүрэн, “Туул голын урсацын горим, түүнд нөлөөлөх хүчин зүйлс” сэдвээр Ус, цаг уур, орчны хүрээлэнгийн Ус судлалын секторын эрхлэгч, доктор Г.Даваа, “Улаанбаатар хотын ус хангамжийн эх үүсвэр, түүний нөөц, байгалийн нөхөн сэлбэлт, хэрэглээ, ашиглалтын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд” сэдвээр доктор Н.Жадамба, “Улаанбаатар хотын ус хангамж болон Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд” сэдвээр Ус сувгийн удирдах газрын Техникийн бодлогын хэлтсийн дарга Б.Батсүх, “Туул голын хамгаалалтын бүс дэх газар ашиглалтын өнөөгийн байдал, түүний экологийн орчинг сайжруулах шаардлага” сэдвээр Туул голын сав газрын захиргааны мэргэжилтэн П.Магсаржав, “Туул усан цогцолбор: Эрэлт хэрэгцээ, боломж шийдэл” Геоэкологийн хүрээлэнгийн усны нөөц, ус ашиглалтын салбарын эрхлэгч, доктор Л.Жанчивдорж,“Монгол Ус” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал доктор Ц.Сосорбарам, “Престиж” ХХК-ийн гүйцэтгэх захирал, докторант Ш.Ганзориг, “Монхидроконстракшн” ХХК-ийн захирал, доктор Ц.Батдорж нар тус тус илтгэл тавьсан.

Форумын хоёрдугаар хэсэгт Туул голын сав газрын зөвлөл байгуулах үйл ажиллагаа явагдсан бөгөөд Туул голын сав газрын зөвлөлийг байгуулах эрхзүйн үндэслэл, шаардлага” БОНХЯ-ны Сав газрын удирдлагын хэлтсийн дарга Г.Ганбат,  Туул голын Сав газрын зөвлөлд нэр дэвшигчдийн танилцуулгыг Туул голын сав газрын захиргааны дарга, доктор Г.Долгорсүрэн нар хийсэн.

Туул голын сав газрын зөвлөлд орон нутаг дэвсгэрийн засаг захиргааны төлөөлөл, байгаль орчны алба, мэргэжлийн хяналтын алба, төрийн бус байгууллага, сум, дүүргийн иргэн, ус ашиглагч, эрдэмтэн, судлаач, усны мэргэжлийн байгууллагын төлөөллийг хамруулсан нийт 107 нэр дэвшигч хуралдаж “Сав газрын зөвлөлийг байгуулах, ажиллах нийтлэг журам”-ын 2.5-д заасны дагуу сав газрын зөвлөлд 45 хүн сав газрын зөвлөлд гишүүнээр сонгогдсоноосЗасаг захиргааны болон иргэний төлөөлөл 10, Байгаль орчин, мэргэжлийн хяналт, усны мэргэжлийн байгууллагын төлөөлөл 10, Ус ашиглагчид болон мэргэжлийн холбоод 10, Төрийн бус байгууллагын төлөөлөл 10, Эрдэмтэн судлаачдын төлөөлөл 4, хэвлэл мэдээллийн төлөөлөл 1 хүнийг оролцуулан сонгосон болно.

 

Сонгогдсон 45 гишүүд анхдугаар хуралдаанаа хийж зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нарыг нээлттэй зарчмаар санал хураалт явуулан сонгосон. Туул голын сав газрын зөвлөлийн даргаар Д.Гантигмаа, Зөвлөлийн нарийн бичгийн даргаар Д.Жигжидсүрэн нар ажиллахаар сонгогдсон.

Сав газрын зөвлөл нь Усны тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

  • ус хамгаалах, зохистой ашиглах шийдвэр гаргахад иргэдийн саналыг тусгуулах;
  • усны нөөцийг хуримтлуулах, ашиглах, томоохон уул уурхайн үйлдвэрлэл эрхлэх болон далан, суваг барих төсөлд санал өгөх;
  • сав газрын захиргааны усны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгах шийдвэр гаргуулах, хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллагад санал хүргүүлэх;
  • ус ашиглагч нь гэрээ болон энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан үүргээ бүрэн гүйцэд хангаж байгаа эсэхэд хяналт тавих;
  • ус ашиглагч нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр хүлээсэн сөрөг нөлөөллийг бууруулах, учирсан хохирлыг арилгах, нөхөн сэргээх үүргээ бүрэн гүйцэд биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих;
  • усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалт, эрүүл ахуйн бүсийн дэглэмийн мөрдөлтөд хяналт тавих;
  • урсац бүрэлдэх эх, усны эх үүсвэрийн орчмыг хамгаалах, ойжуулах, тохижуулах, нөхөн сэргээх арга хэмжээг нутгийн иргэдийн дэмжлэг, санаачилга, мэргэжлийн байгууллагын хүчийг нэгтгэн зохион байгуулах;
  • усны барилга байгууламжийн зураг төсөл усны нөөцөд сөрөг нөлөөтэй нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр батлагдвал барьж байгуулах ажлыг түдгэлзүүлэх саналыг эрх бүхий байгууллагад гаргах;
  • ус ашиглахтай холбогдсон сав газрын захиргааны дүгнэлтийг хүчингүй болгох саналыг эрх бүхий байгууллагад гаргах эрх, үүрэгтэй.

 ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Веб холбоос