cialis pas cher
Нэвтрэх

Нэвтрэх

Подробнее на сайте: https://rawnews.ruhttps://newsmoment.ruGo to top of pagehttps://targetnews.ru https://bordernews.ru https://newsnight.ruhttps://exactnews.ruhttps://newsaim.ru https://newsrecent.ru
Go to top of pagehttps://newsinit.ruhttps://newsabc.ru https://sidenews.ru https://news720.ru https://calmnews.ruhttps://branchnews.ruhttps://newsquick.ru

Монголын мэдээ сонины “Та хариулахгүй байж болохгүй” булангаар дамжуулан БОНХЯ-ны Туул голын сав газрын захиргааны дарга Г.Долгорсүрэнд тавьсан иргэдийн асуултанд өгсөн хариултыг хүргэж байна./2013.03.03/





Асуулт: Баянзүрх дүүргийн иргэн Х.Мөнх-Эрдэнэ: Үйлдвэрүүдийг хотоос зайдуу нүүлгэх үү

- Туул гол биднээс аврал эрж байна шүү дээ. Усны болоод ай савынх нь газрын бохирдол, орчны сүйтгэл хэрээс хэтэрчихлээ. Энэ талаар сүүлийн хэдэн жил ярьж байгаа. Харин харамсалтай нь Туулыг хамгаалах, усны бохирдол, эргэн тойрных нь байгалийг сүйтгэх явдлыг таслан зогсооход танай байгууллага ямар ажил хийгээд байгааг сайн мэдэхгүй байна. Ядаж л Туул голыг ийм болгосон нөхдүүдэд хариуцлага хүлээлгэж чадаж байна уу. Сүүлийн үед цэвэрлэх байгууламж, арьс шир, өлөн, ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүд Туул голд маань хортой хаягдлаа нийлүүлж, компаниуд, иргэд хогоор овоо босгож, ай савынх нь элс, хайргыг машин машинаар нь ачиж, хөвөөнд нь өндөр барилгууд босч, сүүлдээ бүр урсгалыг нь тасалж эхэлсэн гэх мэдээлэл цацагдах болсон. Тиймээс ноос, арьс ширний үйлдвэрүүдийг хотоос зайдуу нүүлгэж, дэд бүтцийг  шийдвэрлэх нь Хатан Туулыг ширгэсний дараа гаргах зардал, хохирлын дэргэд харьцангуй хөнгөн байна гэдгийг иргэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байлтай.

 

Хариулт: Гол усаа дагаж, бас дээдэлж амьдардаг Монгол хүн бүхний сэтгэлийг зовоосон асуудлын нэг нь яах аргагүй нийслэлчүүд биднийг 370 гаруй жил ундаалж ирсэн Хатан Туулын маань хувь заяа болоод байгаа. Энэ асуудалд санаа зовж, “Туул гол биднээс аврал эрж байна шүү дээ. Танай байгууллага ямар ажил хийгээд байгааг мэдэхгүй сайн мэдэхгүй байна. Ядаж л Туул голыг ийм болгосон нөхдүүдэд хариуцлага хүлээлгэж чадаж байна уу?” гэсэн хатуухан боловч хариу нэхсэн, цаг үеэ олсон чухал асуулт тавьсан иргэн танд баярлалаа.

Туул гол тасарлаа, шургалаа, бохирдолоо гэж сүүлийн арав гаруй жил бид хангалттай ярьсаан, ард иргэд, оюутан залуучууд, иргэний нийгмийнхэн, төрийн албаныхан, мэргэжлийн байгууллагынхан, эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллагынхан, хэвлэл мэдээллийнхэн, сонгуульд нэр дэвшигчид гээд Туул голын талаар санаа зовохгүй хүн бараг алга болж. Харамсалтай нь ярих, хийх хоёрын хооронд ямар хол зай байдгийн цорын ганц гэрч нь цаг хугацаа л юм даа....

Өнөөдрийн миний ярих сэдэв бас л Туул гол байх нь. Уншигчид маань тийм ч таатай хүлээж авахгүй л бол уу даа, яагаад гэвэл бид бас л ярьсаар ..., тэхдээ энэ удаа би, иргэн таны асуултанд хариулахгүй байж болохгүй, өөрөөр хэлбэл заавал хариулах л үүрэгтэй. Ингээд хариултандаа оръёо. Таны асуултын хариуг бага зэрэг тайлбартайгаар өгч байгаатай таныг санал нийлэх бол уу гэж найдаж байна.

Урин цагтай уралдан урсаж эхэлдэг олон гол, горхи булгуудаас ганцаараа сондгойрч, Улаанбаатар хотын суурьшлын бүс орчим байнга тасарч (шургаж), урсгалгүй болдог Туул гол, уртынхан хэмжээ жилээс жилд улам нэмэгдсээр байгаа хуурай сайрыг жил бүрийн хавар бид нүдээрээ үзэж, халагласаар удлаа.

Цаашид байдал хэвээр үргэлжилбэл бид Туул голоо алдаад зогсохгүй, нийслэл хот маань “цангаж” эхлэнэ. Буруутан нь хэн бэ? Хэзээ, хэнд, ямар хариуцлага тооцохым? Иргэд ингэж асуух нь зүй нь хэрэг. Хамгийн товч бөгөөд хялбар хариулт олъёо гэвэл амархан, буруутан нь “бид” буюу “нийслэлчүүд”. Ингэж хариулсанаараа би асуудлыг хавтгайруулан, хариуцлага хүлээх эзэнгүй болгох гээгүй юм шүү.

Мэдээж Монгол улсын иргэн хэн боловч Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлж, амьдран суух газар нутгаа өөрсдөө сонгоно. Тэгээд л аятай тавтай нөхцөл хаа байна, тэнд л татагдан, энд л суурьшина. Хот хүрээгээ тэлсээр, дөрвөн уулынхаа дунд, Хатан Туулынхаа хөндийд багтаж ядан шахцалдсаар, бас ч гэж хөгжиж л байна. Энэ нь нэг талаар сайн хэрэг, харин нөгөө талаас нь авч үзэхэд өнөө бидний буруутныг нь хайгаад байгаагийн учир шалтгаан эндээс л эхлэнэ дээ. Тодруулбал, хот төлөвлөлт, газар олголт, усны нөөц, ус хэрэглээ-ашиглалт, хөрс, усны бохирдол гээд олон асуудал гарна.

Эдгээр хөндүүр асуудлууд бүгд л тодорхой хугацаанд, тодорхой эрх бүхий байгууллага, албан тушаалтан, мөн тодорхой хууль эрх зүйн орчинд хамааралтай байсан. Харин бодлого, шийдвэр, шийдэл нь зөв оновчтой байж, хууль тогтоомж зохих ёсоор хэрэгждэг байсан бол иргэд өнөөдөр ийм асуулт тавьж, биднээс хариулт нэхэхгүй байсан бол уу.

Усны салбарт 30 гаруй жил, одоогоор Туул голын сав газрын захиргаа гэсэн шинэ байгууллагад ажиллаж байгаагийн хувьд Туул голтой холбоотой сайн, муу ямарч асуудалд би өөрийгөө хамаатайгаар барахгүй хариуцлага хүлээх ёстой гэж боддог.

Туул голын сав газрын захиргаа нь 2012 онд шинэчлэн батлагдсан Усны тухай хуулийн хүрээнд, Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан бөгөөд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш гурван сар гаруй хугацаа өнгөрч. Туул голын сав газрын захиргаа гэхээр зөвхөн Туул голын асуудлыг хариуцдаг гэж ард иргэд маань ташаа ойлгоод байгаа. Бид Туул голоос гадна, нийслэлийн 7 дүүрэг, 5 аймгийн 37 сумын усны асуудлыг хариуцдаг, энд манай нийт хүн амын 48 орчим хувь нь хамаарч байна.

Анх удаа Туул голын асуудал хариуцсан мэргэжлийн байгууллага байгуулж, Туул голыг аврах үүрэг, хариуцлагыг бидэнд өглөө. Үүргээ сайн биелүүлэхгүй бол Засгийн газар, БОНХЯ төдийгүй, ард иргэд маань биднээс Туул голоо нэхнэ гэдэг нь тодорхой. Ийм болохоор манай хамт олон нилээн шахуу ажилдаа орж, БОНХ-ийн сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж, Туул голын хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд 2 удаагийн хяналт шалгалт хийгээд байна. Аялал жуулчлалын баазууд, элс хайрганы карьерүүд, архи пиво, ундаа, цэвэр усны үйлдвэрүүд, барилга, авто зам, арьс шир, ноос ноолуурын үйлдвэрүүд, төв болон урьдчилан цэвэрлэх байгууламж зэрэг 80 гаруй аж ахуйн нэгжийн ус ашиглалтын байдалтай газар дээр нь танилцаж, ус ашиглах зөвшөөрөл, гэрээ, усны нөөц ашигласны төлбөр, тоолууржилт, усны эх үүсвэр, бохир ус зэрэг асуудлуудыг авч үзсэн. 

Цаашид Усны тухай болон Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахын тулд Туул голын хамгаалалтын бүсэд хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж байгаа, хашаа хатгаж, байшин барилга барьж байгаа, зөвшөөрөлгүйгээр худаг гаргаж ус ашиглаж  байгаа, хөрс, ус бохирдуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг таслан зогсоох, хамгаалалтын бүсээс гаргах ажлыг холбогдох эрх бүхий байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ.

Манай байгууллагын хариуцан хийх ёстой бас нэг гол ажил бол 2012 онд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын баталсан “Туул голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө”–г хэрэгжүүлэх ажил юм. Усны тухай хуулинд зааснаар энэ төлөвлөгөөг зөвхөн манай Захиргаа биш, салбарын бүх яам, агентлагууд, нийслэлийн холбогдох байгууллагууд, судалгааны хүрээлэнгүүд,  хувийн хэвшил, иргэний нийгэм бүгд хамтран хэрэгжүүлэх үүрэгтэй. Төлөвлөгөөнд хүн амын ус, хөдөө аж ахуйн ус, үйлдвэр, эрчим хүчний ус, хүрээлэн буй орчны ус, эрх зүйн орчин гэсэн 5 багц асуудлын хүрээнд 2015, 2021 оны түвшинд шийдвэрлэх арга хэмжээнүүдийг багтаасан байгаа.

Төлөвлөгөөг холбогдох бүх байгууллагуудад бид албан ёсоор хүргүүлсэн, эхнээс нь хамтран ажиллах байгууллагуудтайгаа уулзаж, яг ямар ажлыг хэзээ, хэрхэн хийх талаар нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллаж байна. Дээрх төлөвлөгөө болон манай байгууллагын үйл ажиллагааны талаарх мэдээллийг www.tuulgol.mn цахим хуудаснаас авч болно.

Асуулт: Баянгол дүүргийн иргэн А.Оюунцэцэг: Туул голын бохирдлын асуудлыг цэгцэлж чадах уу

-Нэн түрүүнд Туул голын бохирдлын асуудлыг цэгцэлж чадах уу гэж асуумаар байна. Иргэд нь зундаа очиж, хувцас, машин техник угаах, томоохон үйлдвэрүүд нь хамаг бохирдсон усаа хийх зэргээр бохирдуулсаар байгаа. Тиймээс үүнд маш хатуу хяналт тавьж ажиллах шаардлагатай. Ер нь Туул голын бохирдол, усны хомсдол, түүний нөхцөл шалтгааныг тодорхойлох нэг томоохон хяналт шалгалт явуулж тогтоовол зүгээр байна. Түүнчлэн голын дагуу тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд ч эхнээс нь хяналт тавьбал зүгээр байх. Ер нь хамгийн их бохирдуулж байгаа нь голын дагуух тvгээмэл тархацтай ашигт малтмал ашиглаж байгаа аж ахуйн нэгжүүд гэж бодож байгаа. Тиймээс бохир ус нийлүүлж байгаа болон гол дагуух газар олголтыг шалгаж, хатуу арга хэмжээ авах нь чухал байх.

 

Хариулт: Манай орны томоохон голуудын дотроос хамгийн их бохирдож байгаа нь Туул гол, ялангуяа Улаанбаатар хотын суурьшлын хэсэг, Төв цэвэрлэх байгууламжаас дооших голын бохирдол үнэхээр санаа зовоосон асуудлын нэг. Энэ байдлыг дээр дооргүй бүгд мэдэж, бичиж, ярьсаар байгаа боловч харамсалтай нь шийдвэртэй арга хэмжээ авч чадахгүй л өнөөдрийг хүрлээ.

Тэхдээ бүгд огт зүгээр суугаад байна гэж хэлэх нь бас учир дутагдалтай. Туул голын бохирдлын талаар манай эрдэмтэд судлаачдын хийсэн судалгаа, мэдээ мэдээлэл ч чамгүй бий. Холбогдох байгууллагууд ч өөр өөрсдийн хариуцах асуудлын хүрээнд тодорхой ажил хийж байна. Тухайлбал, УСУГ-т Төв цэвэрлэх байгууламжийн техник, технологийг шинэчлэх, цэвэрлэгээний түвшинг дээшлүүлэх чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжиж, шаардлагатай зарим арга хэмжээ авч байна. Төв цэвэрлэх байгууламжаас гарсан усыг Туул голд хүргэх сувгийн бохирдлыг цэвэрлэх ажил мөн хийгдэж эхэлсэн.   

“Харгиа” урьдчилсан цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа, менежментийг сайжруулах талаар Нийслэлээс тодорхой арга хэмжээ авч байна. Мөн арьс шир, ноос ноолуурын үйлдвэрүүдэд өөрсдийн урьдчилсан цэвэрлэх байгууламжтай байх шаардлагыг тавьж, түрээчээсээ хэрэгжүүлж эхлээд байна. Энэ бүхний үр дүнд бага ч гэсэн ахиц гарна гэж найдаж байгаа. 

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль 2012 онд анх удаа батлагдан, хэрэгжиж эхэлсэн нь Туул голын бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмэр болно гэж хэлж болно. Энэ хуулийг хэрэгжүүлэхэд БОНХЯ, Туул голын сав газрын захиргаа голлох байр суурьтай оролцоно. Мөн Туул голын ёроолын хагшаас болон хамгаалалтын бүсийн хөрсний бохирдолд судалгаа хийж, үнэлгээ өгөх, цэвэрлэх төслийг хэрэгжүүлэхээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. 

Бидний хийж эхлээд байгаа эдгээр ажлууд нь “Туул голын бохирдлыг бууруулах, бохирдол, хомсдолын шалтгааныг тодорхойлох, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих, газар олголтыг шалгах“ гэсэн иргэн таны саналтай нийцэж байгаад би баяртай байна.

Асуулт: Сүхбаатар дүүргийн иргэн Д.Далай: Туул голын дагуух аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах уу

-Туул голын бохирдол хэрээс хэтэрлээ гэж дээр дооргүй ярьж, бичиж халаглан шогширцгоож байгаа. Сүүлийн жилүүдэд голыг тойрсон хувийн эзэмшлийн байшин барилга, үйлдвэр олноор баригдаж байгаа нь голыг ихээр бохирдуулж байгаа. Тиймээс голын дагуух газар олголтыг бүрмөсөн зогсоож, дөнгөж саяхан тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах хэрэгтэй байна. Ер нь Туул голын бохирдлын хэмжээ дээд цэгтээ хүрч удахгүй ширгэх гэж байгаа нь хүн бүрийн нүдэнд ил байгаа асуудал. Тиймээс худлаа үнэн зүйл ярьж ард иргэдийг хуурч өнөө маргаашийг өнгөрөөгөөд байлгүй. Холбогдох албаны хүмүүс буюу БОНХЯ-ны албан хаагчид та бүхэн Туул голыг аврахын төлөө эрчимтэй ажиллаж, дүр дүнг нь  нийслэлийн иргэдэд харуулаарай гэж хэлмээр байна.

Хариулт: “Туул голын бохирдол хэрээс хэтэрч, голын дагууд хувийн эзэмшлийн байшин барилга, үйлдвэр олноор баригдаж, Туул гол удахгүй ширгэх гэж байгаа нь хүн бүрийн нүдэнд ил байгаад сэтгэл эмзэглэн, худлаа үнэн зүйл ярьж, ард иргэдийг хуурч, өнөө  маргаашийг өнгөөрөөгөөд байлгүй, газар олголтыг бүрмөсөн зогсоож, тусгай зөвшөөрлийг цуцлах хэрэгтэй, эрчимтэй ажиллаж, үр дүнг нь нийслэлийн иргэдэд харуулаарай” гэж бидэнд хандаж, бас шүүмжилж, сайн ажиллаарай, нийслэлчүүд харж байгаа шүү гэж манай шинэ хамт олонд нэг талаас “ташуур” нөгөө талаас “итгэл” өгсөн танд баярлалаа.

 

Таны сэтгэгдэлд хөндөгдсөн Туул голын бохирдол, хууль бус газар олголт, тусгай зөвшөөрөл зэрэг олон асуудлыг шийдэхэд ард иргэдийн оролцоо чухал. Иймээс бид нийслэлийн иргэдтэйгээ ойр байж, та бүхний санал, шүүмжлэлийг сонсож, гомдол, хүсэлт, мэдээллийг хүлээн авч, тухай бүр нь хариулт өгч хамтран ажиллана.

Асуулт: Сүхбаатар дүүргийн иргэн Б.Баярмаа: Хийж байгаа ажлаа иргэддээ байнга тайлагнаж баймаар байна.

-Сүүлийн жилүүдэд хүмүүсийн буруутай үйл ажиллагаа болж, Туул гол ширгэх гэж байна хэмээн яриад л байна. Даанч нүдэнд харагдаж гарт баригдах ажил байхгүй байсаар л байна. Туул голыг бохирдуулж байгаа гол хүчин зүйл нь голын дагуух арьс шир, өлөн нэхийний үйлдвэрүүд байх гэж бодож байгаа. Тэдгээр компаниуд  бохир усаа шүүж, цэвэрлэхгүй шууд Туул голд цутгадаг гэж сонссон. Тиймээс голын ойр орчимд байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад маш чанга дэглэм мөрдүүлж, экологийн өндөр төлбөр тавьж болох юм. Хэрэв тухайн компани ямар нэгэн байдлаар голыг бохирдуулах үйл ажиллагаа явуулсан тохиолдолд газрын зөвшөөрлийг цуцалж, татан буулгах хүртэл арга хэмжээ авах хэрэгтэй. Мөн гэр хороолол, хот төлөвлөлөлтийн алдаатай бодлогыг эргэн харж цэгцлэхэд гэмгүй байх. Зарим хүмүүс орон сууц, хашаа байшин барина гэж газар авчихаад хулгайгаар хайрга олборлоод ухаад байдаг. Энэ нь голын гольдорлыг өөрчилж ширгэх бас нэгэн том шалтгаан болсоор байгаа. Энэ мэт асуудлыг цэгцлэх талаар ямар ажил хийж байгаагаа иргэддээ байнга тайлагнаж баймаар байна.

Хариулт: Засгийн газар, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Нийслэлийн Засаг дарга, ИТХ-аас явуулж байгаа шинэчлэлийн бодлого, ялангуяа Дархан цаазат Богд хан уул, Туул голын хамгаалалтын бүсэд шинээр газар олгохгүй байх, 80 гаруй элс хайрганы карьерүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах, зөвшөөрөлгүй баригдаж байгаа байшин барилгуудыг зогсоох, буулгах зэрэг арга хэмжээ авч эхэлсэн нь ард иргэдийн дэмжлэгийг авч байна.

Гэр хорооллын дахин төлөвлөлт хийж, орон сууцжуулах бодлого явуулж байгаа нь нийгмийн талаасаа ард иргэдээ бодсон сайн бодлого, экологийн талаас нь авч үзвэл агаарын бохирдлыг бууруулах ач холбогдолтой мөн л зөв бодлого, харин орон сууцны хороолол нэмэгдсэнээр усны хэрэгцээ өснө, энд шаардагдах нэмэгдэл усны нөөц Туул голын хөндийд хүрэлцээтэй байгаа юу? гэсэн асуулт мэргэжлийн байгууллагуудаас хариулт нэхсээр л байгаа. Үүнд шинжлэх ухааны үндэслэлтэй, зөв хариулт өгөх үүрэг хариуцлага усны мэргэжилтнүүд бидэнд ногдож байна. Энэ асуултанд хариу өгч чадахгүй байсаар, шийдвэр гаргагчдыг мэргэжлийн түвшний, шаардлагатай мэдээ мэдээллээр хангаагүйгээс болж төлөвлөлт, шийдвэр буруу гарвал бид буруутан болоод зогсохгүй Туул голын хувь заяа одоогийнхоос ч дордох нөхцөл байдал үүсэж болзошгүй.       

Туул голын сав газрын захиргаанаас хийж байгаа ажлын талаар өмнөх иргэдийн асуултанд хариулахдаа тодорхой дурдсан. Туул голын бохирдол, экологийн доройтол нь хүмүүс бидний буруутай үйл ажиллагааны уршиг гэдгийг бүгд хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Харин экологийн хохирлыг тооцож, хариуцлага хүлээлгээх асуудал эзэнгүй байсаар ирсэн гэхэд хилсдэхгүй.

Цаашид Туул голыг аврах, хамгаалахын тулд олон ажил хийх шаардлагатай байгаа, мөн хийж байгаа ажлаа ард иргэддээ цаг тухайд нь тайлагнаж байгаач гэсэн санал, шаардлагыг олон иргэд тавьж байгаагаас үзэхэд төрийн байгууллагуудаас явуулж байгаа бодлого, бидний үйл ажиллагаа, ажлын үр дүн ард иргэдэд тэр бүр хүрэхгүй байгааг харуулж байна. Тийм болохоор бид юу хийх, яаж хэрэгжүүлэхээ эхлээд иргэдээсээ асуудаг, зөвшилцдөг байх, бас тэднийг оролцох боломжоор хангах, бага жижиг гэлтгүй хийж байгаа ажлаа зөвхөн дээд байгууллагадаа биш, ард иргэддээ тайлагнах, арга хэлбэрээ өөрчлөх хэрэгтэй юм байна гэж бодогдож байна.

 

Ойрын хугацаанд бид, дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Хатан Туул ба нийслэлийн хувь заяа” сэдэвт нээлттэй цуврал хэлэлцүүлгийг олон нийтийн дунд зохион байгуулахаар төлөвлөөд ажиллаж байна. Энд манай хэвлэл мэдээллийнхэн, иргэний нийгмийнхэн, ард иргэд идэвхтэй оролцож, Туул голоо аврах олон сайхан санал, санаачлага гаргана гэдэгт итгэтэй байна.

Асуулт: Баянгол дүүргийн иргэн Х.Болороо: Хуучин талбайг нөхөн сэргээж, ойжуулж чадаж байна уу?

-Өмнө нь Туул гол хэчнээн сайхан гол байлаа, одоо бүр дэлхийн хамгийн их бохирдолтой голын тоонд орчихсон байх юм. Голын дагуу элс, хайрганы компаниуд үйл ажиллаагаа явуулсны дараа тухайн газрынхаа хуучин талбайг нөхөн сэргээж, ойжуулалт хийлгэж чадахгүй байна. Тиймээс газар сэндийлж, ашиг олчихоод эргээд байгаль орчноо хамгаалах нөхөн сэргээхийг ер мэддэггүй нөхдөд хатуухан хариуцлага ногдуулдаг байдал алга байна. Тиймээс энэ талаар ажлын төлөвлөгөө гарган ажиллах шаардлагатай байна. Туул голын дээд эх үүсвэр буюу голын эхний хэсэгт усны бохирдол бага байдаг гэж сонссон. Харин Энхтайваны гүүр, арьс ширний бохир уснууд нийлдэг хэсгээс бохирдлын хэмжээ ихэссээр Төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа хэсгээс Алтанбулаг, Заамар хүртэл бохирдолт хамгийн их болдог гэсэн. Тиймээс энэ хэсэгт хяналт шалгалт хийж нэг тийш нь цэцлэх арга байна уу гэж асуумаар байна.

Хариулт: Та бүхний асуусан асуулт, сэтгэгдлээс харахад манай ард иргэд Туул голд тулгараад байгаа асуудлуудын талаар мэдээлэл сайтай байдгийм байна. Асуулт асуусан бүх хүн л Туул голын бохирдол, доройтол, газар олголт, элс хайрга олборлолт, экологийн нөхөн төлбөр тавих, буруутантай хариуцлага тооцох гэсэн гол асуудлуудыг хөндсөн байна. Таны хувьд эдгээрээс гадна хохиролд өртсөн газрыг нөхөн сэргээх гэсэн чухал асуудлыг хөндлөө.

 

Туул голын урсацыг тэтгэхэд голын эхэн дэх ой мод чухал үүрэгтэй. Сүүлийн жилүүдэд ойн түймэр, өвчин, хортон шавжийн тархалт, хууль бус мод бэлтгэл, ногоон бүс дэх аялал жуулчлал, зуслангийн суурьшил зэргээс үүдэн ойн талбай багасч байна. Мөн Туул голын хамгаалалтын бүсэд элс хайрга, алт олборлосноос голын голдрил, татам эвдрэлд орж, энэ нь голын урсац татрах, бохирдол үүсэх шалтгаан болдог. Эвдрэлд орсон газрын судалгаа хийж, иж бүрэн үнэлгээ өгөх, нийт талбайг тодорхойлох, хохирлыг тооцох, нөхөн сэргээх, ойжуулах ажлыг нэг мөр хийж чадахгүй байгаа нь үнэн.   

Асуулт: Сүхбаатар дүүргийн иргэн Д.Даваа: Нөлөөллийн ажлуудыг зохион байгуулах уу?

-Улаанбаатарчуудын ундны усны эх үүсвэр болсон Туул гол маань жилээс жилд ширгэж дундарсаар байгааг бид бүгдээрээ л харж байна. Ердөө хоёрхон жилийн өмнө усаар бялхаж байсан гол одоо бараг л хуурай сайр болж байна гэж хэлэхэд хилсдэхгүй байх. Туул гол ийнхүү хэсэг хэсэг газраараа ширгэн дундрах болсны буруутан нь ердөө л газрын тусгай зөвшөөрөлтэй шууд холбоотой гэж бодож байгаа. Голын бүрэлдсэн тогтцыг нь өөрчилж элс, хайргыг нь шанага шанагаар, тонн тонноор нь өдөр шөнөгүй зөөж байхад арга ч үгүй биз. Ер нь ганцхан голын асуудлыг цэгцлэх чадваргүй улс орон гэж байж болох уу. Тиймээс Туул голыг авраад өгөөч гэж томилсон байгууллага нь танай байгууллага учир жил жилээр сунжруулах бус, өдөр өдрөөр мэдэгдэхүйц ахицтай ажлуудыг зохион байгуулж хийдэг баймаар байна. Түүнчлэн Туул голыг хамгийн ихээр бохирдуулж байгаа Хятадуудын арьс, ширний үйлдвэрүүдийн хаягдалыг гол руу оруулахгүй байх чангахан шиг хууль батлах хэрэгтэй байна. Энэ мэт ажлыг хийж чадахгүй юм гэхэд нөлөөлөх ажлыг ихээр хиймээр байна.

Хариулт: Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр болсон Туул голын бодит байдал өнөөдөр ийм хэмжээнд хүрч хүндэрснийг дээрх хүмүүсийн адил онцлон сануулж, хариуцах байгуулага нь болсон манай Туул голын сав газрын захиргааг “... ажлаа жил жилээр сунжруулаад байлгүй, өдөр өдрөөр мэдэгдэхүйц, дорвитой ажил хий, хатуухан хууль баталж, хариуцлага тооцож чадахгүй юм гэхэд түүнд нөлөөлөх ажлуудыг ч болсон хиймээр байна” гэсэн иргэн таны санал, шүүмжлэлийг бид хүлээн авч хэрэгжүүлэхийн төлөө чармайж ажиллана.

 

Арьс ширний үйлдвэрүүдийн бохир ус, хаягдлыг гол руу оруулахгүй байх хууль эрх зүйн орчин нь бүрдсэн байгаа, харин үүнд хяналт тавьж, хэрэгжүүлэх нь л чухал, энэ бол бидний үүрэг, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй бол хариуцлагыг нь үүрэх л ёстой.      

Веб холбоос