acheter cialis
Нэвтрэх

Нэвтрэх

  • Гол мөрөнөө хайрлаж хамгаалцгаая

  • Усны сав газрын захиргаадын нэгдсэн Цахим хуудсанд тавтай морилно уу !

  • БИД ЮУ ХИЙЖ ЧАДАХ ВЭ?

    Усны нөөцөө хамгаалахын тулд иргэн таны оролцоо нэн чухал!
  • УС ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ

    Усны ач холбогдлын шинэлэг судалгаа хийсэн байна.
  • 1
  • 2
  • 3
  • 4

АШИГ ОЛОХ ЗОРИУЛАЛТААР УС АШИГЛАХ ЭРХ ҮҮСЭХ

 

Ус ашиглуулах дүгнэлт

 

“Усны тухай” хуулийн 28.4: хоногт 100 шоометрээс их ус ашиглах, эрчим хүч, усан тээврийн зориулалтаар ашиглуулах дүгнэлтийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, 50-100 шоометр ус болон усан орчин ашиглуулах дүгнэлтийг сав газрын захиргаа, 50 шоометр хүртэлх ус ашиглуулах, хурын ус хуримтлуулж, хөв, цөөрөм байгуулах, суваг, шуудуу татах дүгнэлтийг аймаг, нийслэлийн байгаль орчны алба тус тус гаргана.

 

Ус ашиглах зөвшөөрөл

 

Мөн хуулийн 28.6: энэ хуулийн 28.4-т заасан дүгнэлтийг үндэслэн ус ашиглах зөвшөөрлийг хоногт 100 шоометрээс их ус ашиглах тохиолдолд сав газрын захиргаа, хоногт 50-100 шоометр ус ашиглахад аймаг, нийслэлийн байгаль орчны алба, хоногт 50 шоометрээс бага ус ашиглахад сум, дүүргийн Засаг дарга олгож, усны мэдээллийн санд бүртгэнэ.

 

Ус ашиглах гэрээ

 

Мөн хуулийн 29.1: энэ хуулийн 28.6, 28.7-д заасан зөвшөөрлийг үндэслэн хүн амын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрээс хангагдаж байгаа ус ашиглагчтай тухайн ус хангагч байгууллага, төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрээс хангагдаж байгаа ус ашиглагчтай сав газрын захиргаа, аймаг, нийслэлийн байгаль орчны алба, сум, дүүргийн Засаг дарга гэрээ байгуулна.

 

Ус ашиглах эрхийн бичиг

 

Мөн хуулийн 19.1.4: энэ хуулийн 28.6-д заасан зөвшөөрлийг үндэслэн ус ашиглагчтай гэрээ байгуулан эрхийн бичиг олгож бүртгэх, мэдээллийг сав газрын захиргаа, аймаг, нийслэлийн байгаль орчны албанд хүргүүлэх.

 

Мөн 28.11: энэ хуулийн 28.6-д заасан зөвшөөрлийг үндэслэн ус ашиглах эрхийн бичиг олгож, гэрээ байгуулснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ус ашиглах эрх үүснэ.

 

 

 

Ус ашиглагч

Ус ашиглуулах дүгнэлт

Ус ашиглах зөвшөөрөл

Ус ашиглах гэрээ

Ус ашиглах эрхийн бичиг

Хоногт 100м3 <

“Монгол-Ус” ТӨҮГ

/БОНХАЖЯ/

Сав газрын захиргаа

Сав газрын захиргаа

Сумын засаг дарга

 

Хоногт 50-100м3

 

Сав газрын захиргаа

Байгаль орчин, Аялал жуулчлалын газар

Байгаль орчин, Аялал жуулчлалын газар

Сумын засаг дарга

 

Хоногт 0-50м3

Байгаль орчин, Аялал жуулчлалын газар

 

 

Сумын засаг дарга

 

 

Монгол орны усны сав газар (2009)

Веб холбоос