cialis pas cher
Нэвтрэх

Нэвтрэх

Хууль эрх зүйн үндэслэл

Монгол орны усны нөөцийн менежментийн төлөвлөгөөг боловсруулж батлуулан мөрдүүлэх, хэрэглэгчдийг мэдээллээр хангах, 29 сав газрын захиргаад, аймаг, нийслэлийн байгаль орчны албад, сум, дүүргийн байгаль хамгаалагчдыг усны харилцааны талаарх нэгдмэл удирдлагаар хангах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх үүрэгтэй.

Сав газрын усны баланс түүний орчныг нөхөн сэргээх ажлыг зохион байгуулах ба усны нөөцийн ашиглаж болох бодит хэмжээтэй нийцүүлэн усны хэрэглээг хангахад байгаль, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, ус, усан орчинтой холбоотой хууль, тогтоомж, үндэсний хөтөлбөр, дунд хугацааны стратеги, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, сав газрын захиргаа, сав газрын зөвлөлүүдийг удирдлагаар хангах үндсэн үүрэгтэй.

 

Үйл ажиллагаа:

Монгол орны усны 29 сав газрын захиргаадыг 2012-2014 онуудад нийт 19 аймгийн төв, 9 сумын төвийг хамран байгуулсан. 2012-2014 онуудад нийт давхардсан тоогоор 236 ажлын байр https://www.viagrapascherfr.com/viagra-naturel-femme-aliment/ шинээр үүсгэж, улсын төсөвд 2.3 тэр бум төгрөгийг суулган 29 сав газрын захиргаадыг бэхжүүлэх, хүний нөөцийг чадавхижуулах, давтан сургах үйл ажиллагааг явуулж байна. 

 

Сав газрын захиргаад нь газар нутгийн онцлог, сав газрын хил заагаас хамаарч 2-3 албатай, 6-24 хүний бүтэц, орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Сав газрын захиргааны ерөнхий бүтэц

Сав газрын захиргааны үйл ажиллагааны ерөнхий бүдүүвч схем

 

Олон талын оролцоох нэмэгдүүлэх, хангах сав газрын зөвлөл

 

Монгол орны хэмжээнд 2014 оны байдлаар 2 сав газрын зөвлөл буюу Увс нуур-Тэсийн голын сав газрын зөвлөл, Улз голын сав газрын зөвлөл байгуулагдаад байна. 

 

 №

Үйл ажиллагааны чиглэл

1

Санал өгөх

5
2

Зөвлөмж өгөх

2
3

Мэдээлэл сургалт хийх

1
4

Хяналт, тавих

5

 

Веб холбоос