cialis pas cher
Нэвтрэх

Нэвтрэх

Подробнее на сайте: http://samodelnii.ruhttp://sdelaisebe.ru http://investment-money.ru
http://hold-house.ruGo to top of pagehttp://lavandamd.ruhttp://grand-construction.ru http://poleznii.ru
http://stroi-rukami.ruhttp://mending-house.ruhttp://samodelkami.ru http://samodelnaya.ru http://pro-nedvijimosti.ruhttp://samodelkinov.ruhttp://grand-builder.ruhttp://build-dwelling.ru

Нутаг дэвсгэр:

Туул голын сав газар нь 5 аймгийн 37 сум, Улаанбаатар хотын 7 дүүргийн нутаг дэвсгэрийг хамран нийтдээ 49’774.3 км2 талбайг эзэлдэг ба голын нийт урт 717 км. Туул голын сав газарт Улаанбаатар хотын эдэлбэр газрын 65.5%, Төв аймгийн газар нутгийн 39.8%, Булган аймгийн 20.8%, Өвөрхангай аймгийн 6.0%, Архангай аймгийн 4.4%, Сэлэнгэ аймгийн 2.2% нь тус тус хамрагдна.

 Туул голын сав газарт:

  • Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Налайх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүрэг;
  • Архангай аймгийн Өгийнуур, Хашаат сум;
  • Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Бүрд, Есөнзүйл, Хархорин сум;
  • Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум;
  • Булган аймгийн Баяннуур, Бүрэгхангай, Гурванбулаг, Дашинчилэн, Могод, Рашаант, Хишиг-Өндөр сум;
  • Төв аймгийн Алтанбулаг, Баян-Өнжүүл, Баяндэлгэр, Баянцогт, Бүрэн, Заамар, Лүн, Өндөрширээт, Сэргэлэн, Угтаалцайдам, Эрдэнэ, Эрдэнэсант, Зуунмод, Цээл, Аргалант, Баянхангай сумдын нутаг хамрагдана.

Хүн ам:

2010 оны байдлаар Туул голын сав газарт хамаарах аймаг, сумдад 1’191.9 мянган хүн оршин сууж байгаа нь Монгол улсын нийт хүн амын 42.8 хувь юм. Үүнээс 95.7 хувь нь нийслэл, аймгийн төвийн, 1.6 хувь нь сумын төвийн, 2.6 хувь нь хөдөөгийн иргэд байна.

Ус ашиглалт:

Туул голын сав газар нь 2010 оны байдлаар 4000 гаруй жижиг, дунд үйлдвэр, давхардсан тоогоор 40 гаруй уул уурхай, 16 мянга гаруй аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулдаг ба 170 мянган га бэлчээр, 2’951.2-2’853.5 мянган толгой малтай, төвийн эрчим хүчний системийн гол эх үүсвэрүүд болох дулааны гурван томоохон цахилгаан станц байршдаг Монгол орны бусад голын сав газруудтай жишихэд хамгийн олон ус хэрэглэгчтэй, газрын доорх усыг хамгийн их ашигладаг сав газар юм.

Веб холбоос