Ус ашиглах эрх авах
- Нэмэлт мэдээлэл
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь Усны тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 28 дах заалтын дагуу ус ашиглах хүсэлт гаргахдаа дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
- Албан ёсны хүсэлт
- Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар
- Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан
- Үйлдвэрийн хүчин чадал техник эдийн засгийн үзүүлэлт
- Өнгөрсөн оны ус ашиглалтын болон үйл ажиллагааны товч тайлан
- Тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө
- Ашиглах усны эх үүсвэр түүний байршлыг харуулсан зураг
- Усны нөөц, чанарын үнэлгээ
- Усны эх үүсвэрт суурилуулсан тоолуурын талаарх мэдээлэл
- Усны барилга, байгууламжийн зураг, төсөл
- Усны мэдээллийн санд холбогдох мэдээллийг хүлээлгэн өгөх /электрон болон цаасан хэлбэрээр/
Хуулийн холбогдох заалт, холбогдон гарсан тушаалыг дараах холбоосоос татаж үзнэ үү.
Усны тухай хууль /шинэчилсэн найруулга/
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны Дугаар А-157 тушаал