cialis pas cher
Нэвтрэх

Нэвтрэх

ХЯРГАС НУУР-ЗАВХАН ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА

ХЯРГАС НУУР-ЗАВХАН ГОЛЫН САВ

ГАЗРЫН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА

             Өнгөрсөн онд Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаа байгуулагдан 6 аймгийн 51 сумыг хамран үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.

            Усны тухай хуулийн 20 дугаар зүйлийн дагуу сав газрын захиргааны дэргэд сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дүгнэлт, зөвлөмж өгөх, хяналт тавих, олон талын оролцоог хангах үүрэг бүхий орон тооны бус Усны сав газрын зөвлөлийг байгуулах ёстой бөгөөд энэ сарын 27-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Увс аймгуудын 105 төлөөлөгчид цуглан зөвлөл байгуулах анхны хуралдаанаа зохион байгууллаа.

4 аймгийн 82  хүнийг Хяргас нуур-Завхан голын сав газрын зөвлөлд нэрийг нь дэвшүүлж Завхан аймгаас 18, Говь-Алтай аймгаас 10, Увс аймгаас 8, Баянхонгор аймгаас 4, нийт 45 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл байгуулагдан даргаар нь “Алтай-Улиастай эрчим хүчний систем”ТӨХК-ын Ахлах инженер Н.Тэгштөр, нарийн бичгийн даргаар нь МХГ-ын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Оросоо томилогдлоо.

Тус сав газарт Завхан аймгийн нийт нутаг дэвсгэрийн 48,5 хувь хамрагдаж байгаа давуу эрхээрээ дарга, нарийн бичгийн дарга тус аймгаас сонгогдож, зөвлөлийн бүрэлдэхүүнд эрдэмтэн судлаач 3, хэвлэл мэдээллийн ажилтан 2, мэргэжлийн байгууллагын төлөөлөгч 1, Засаг захиргааны төлөөлөгч 7, байгаль орчны салбарын ажилтан 7, төрийн бус байгууллагын төлөөлөгч 9, ус ашиглагчийн төлөөлөгч 14, бусад салбарын ажилтан 2 хүн сонгогдож хууль, журамд заасан байвал зохих төлөөллийг бүрэн хамруулсан, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх туршлага, чадавхитай зөвлөл байгуулагдсан гэж  хуралд оролцогчид дүгнэж байна.

Хяргас нуур-Завхан голын сав газрын зөвлөл анхны хуралдаанаараа  2014 оны 2 дугаар хагаст хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлээ хэлэлцэн баталлаа.

 

 

Mонгол улсын усны нөөцийн менежментийн төлөвлөгөө хэвлэгдлээ

Нидерландын Вант улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд хэрэгжсэн Монгол улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төслийн хүрээнд боловсруулагдсан МОНГОЛ УЛСЫН УСНЫ НӨӨЦИЙН НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ Монгол, Англи хэл дээр хэвлэгдэн гарлаа.

Тус төлөвлөгөөг Монгол улсын засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 389 дугаар тогтоолоор батласан. 

 

Төлөвлөгөөг бүрэн эхээр нь эндээс татаж авна уу: Монгол / English

МОНГОЛ УЛСЫН УСНЫ НӨӨЦИЙН НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛСЭД ТАНЬ АМЖИЛТ ХҮСЬЕ! 

"Туул форум"-ыг амжилтай зохион байгууллаа

Улаанбаатар хотын ус хангамжийн эх үүсвэрийн нөөц, хэрэглээ, ашиглалт, хэтийн төлөв, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, Туул голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийг хэрэгжүүлэхэд холбогдох талуудын оролцоог нэмэгдүүлж, Сав газрын зөвлөл байгуулах үндсэн зорилгоор “Туул Форум”-ыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Туул голын сав газрын захиргаа, 2030 Усны нөөцийн бүлэг төрийн бус байгууллага хамтран зохион байгууллаа. Тус форумыг зохион байгуулахад шаардагдах зардлыг Дэлхийн банк, 2030 Усны нөөцийн бүлэг санхүүжүүлсэн болно.

 

Дэлгэрэнгүй...

ТУУЛ ФОРУМ зохион байгуулна

Зорилго: Улс орны тогтвортой хөгжлийг хангахын тулд төрөөс усны талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын зорилт болон Улаанбаатар хотын ус хангамжийн эх үүсвэрийн нөөцхэрэглээ, ашиглалт, хэтийн төлөв, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, Туул голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийг хэрэгжүүлэхэд холбогдох талуудын оролцоог нэмэгдүүлж, Сав газрын зөвлөл байгуулахад Форумын гол зорилго оршино.

Дэлгэрэнгүй...

Төв аймагтай хамтарч ажиллах санамж бичиг байгууллаа

Туул голын сав газрын захиргаа, Төв аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газар, УЦУОША болон Туул голын сав газрын захиргааны үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, хамтран хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх, харилцан санал солилцох, туршлага судлах уулзалт, хэлэлцүүлгийг 2014 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр Төв аймгийн Зуунмод хотод зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй...

Веб холбоос