cialis pas cher
Нэвтрэх

Нэвтрэх

Эрхэм Танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Дэлхийн хүн амын соёл, дэвшил, эдийн засгийн хөгжил нь тухайн улс орон, муж, тивийн усны нөөцийн хэмжээ, хүртээмж, цэвэр ариун байдлаас шууд хамааралтай болсон өнөө үед манай улс ч энэ асуудалд өндөр ач холбогдол өгч, Улсын Их Хурлаас 2004 онд Усны тухай хуулийг батлан, 2012 онд шинэчлэн найруулж, нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд хуулийг хэрэгжүүлэх хүрээнд улсын хэмжээнд 29 Сав газар байгуулагдсаны ууган нь Туул голын сав газрын захиргаа юм.

Манай Сав газрын захиргаа Монгол улсын Засгийн газрын 2012 оны 203, 254 дүгээр тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны А-288 дугаар тушаалаар байгуулагдаж, Сав газрын хэмжээнд усны нөөцийг хомсдол, бохирдлоос хамгаалах, боломжит нөөцийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, орон нутгийн болон салбар дундын зохицуулалтыг хангах, Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.

Туул голын сав газар нь 5 аймгийн 37 сум, Улаанбаатар хотын 7 дүүргийн нутаг дэвсгэрийг хамран нийтдээ 49774.3 км2 талбайг эзэлдэг бөгөөд үүнд Нийслэл хотын газар нутгийн 65.5, Төв аймгийн 39.8, Булган аймгийн 20.8, Өвөрхангай аймгийн 6.0, Архангай аймгийн 4.4, Сэлэнгэ аймгийн 2.2 хувь тус тус хамрагддаг.

Усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, зүй зохистой ашиглах чиглэлээр хамтран ажиллаж, Туул голын сав газрын усны нэгдсэн менежментийг хэрэгжүүлэх үйлсэд амжилтанд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

Хатан Туул цэлэлзэж, хамаг олон хөгжин дэвжих болтугай.

Туул голын сав газрын захиргааны дарга, доктор Г. Долгорсүрэн

Веб холбоос